Монголын багийн спортын түүхэнд олимпийн эрх авсан анхны тохиолдол боллоо
2019/11/02

Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг өчигдөр зарлалаа. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан.

Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор авлаа. Ингэснээр Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм.

Эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид:

Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго оролцохоор болсон байна.

Харин Япон улс зохион байгуулагч орны давуу эрхээ “цагаан хуудас”-аар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид чансаагаараа олимпийн эрх авах боломжгүй болов.

Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпийн эрх хүртлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404