Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жил хорих ял оноожээ
2019/11/01

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ монгол хаад” группийн Ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэмээн буруутгаж, дөрвөн жил хорих ял оноож ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргалаа.

 

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “60 тэрбум”-ын хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг шүүх хангаж шийдвэрлэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404