Майкл Жексон хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүлжээ
2019/10/31

Америкийн “Forbes” сэтгүүлээс гаргадаг таалал төгссөн хэдий ч хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг Майкл Жексон тэргүүлжээ. Тус сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлснээр, тэрбээр 2019 онд 60 сая ам.долларын “орлого олсон байна”.

“Дэлхий дахинаа “попын хаан” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн түүний тухай сөрөг мэдээлэл гарсаар байгаа боловч түүний дуунуудыг АНУ-ын стримингийн үйлчилгээнүүдээр сонсох нь нэмэгдсээр байна. “Mijac Music” цомгийн борлуулалт, Лас-Вегасын шоу болон “Sony” компанитай байгуулсан урт хугацааны гэрээнээс олсон ашгийн ачаар тэрбээр таалал төгссөн хэдий ч хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг долоо дахь жилдээ тэргүүлж байна” гэж “Forbes” сэтгүүлд онцлон тэмдэглэжээ.

Жагсаалтын хоёрдугаарт, рок-н-роллын хаан Элвис Пресли /39 сая ам.доллар/, гуравдугаарт, Америкийн шог зураач Чарльз Шульц /38 сая ам.доллар/ орсон байна. Жагсаалтад нийтдээ 13 алдартан багтсаны 9 нь хөгжимчин ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404