Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ.
2019/10/31

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийг түшиглэн байгуулагдсан "Таван толгой түлш" ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт гал гарчээ. 

 

Тодруулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах “Таван толгой түлш" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэрийн 2 дугаар шугамын 2 дугаар хатаах хэсэгт шахмал түлш шатаж байна гэсэн дуудлага 2019.10.30-ны өдрийн 19:15 цагт  Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 19:25 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404