Д.Гэрэл: БНХАУ-ын дөрвөн иргэн, монголын нэг иргэн зохион байгуулсан
2019/10/30

Цахим гэмт хэрэгт холбогдсон хятадын 800 иргэнийг тагнуул, цагдаагийнхан илрүүлэн, шалгаж байгаа. Засгийн газрын хуралдаанаар холбогдох удирдлагууд энэ талаар мэдээлэл хийж, танилцууллаа. Дараагаар нь ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

 -Гадаадын иргэдийн талаарх мэдээллийг хаанаас авсан бэ?

 -ТЕГ болон цагдаагийн байгууллага энэ ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Хэсэг хятад нөхөд ирээд цахим ертөнцөд хэрхэн мэдээлэл солилцох талаар судалсан. Эхний ээлжинд 80 хүн, өссөөр байгаад өчигдрийн байдлаар 800-д хүрсэн. БНХАУ-ын дөрвөн иргэн, монголын нэг иргэн зохион байгуулсан. Шалгаж байцааж байна. Үүн дээр таван зочид буудалд байрлуулсан. 800 хятад, 1000-аад компьютер, 10 мянган гар утасны сим байгаа. Үүнд айдас байхгүй, бүрэн хяналтад байгаад.

 -Ямар зорилготой энэ үйлдлийг хийсэн бэ?

 -Энэ нь мөнгө угаахтай тэмцэх хэмжээнд хүрч байгаа. Үүнийг та бүхэн анхаарах хэрэгтэй. Тоглоом, мөнгө угаахтай холбоотой асуудлыг шалгаж байна. Эцсийн байдлаар шалгаж байна. Цагдаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, манай киберийнхэн ажиллаж байна. Удирдаж зохион байгуулсан хүнийг бид шалгаж байна.

 -800 хүнийг хорьсон уу?

 -800 хүнийг хориогүй. Таван зочид буудалд байршиж байна. Наймдугаар сараас хойш цувж орж ирсэн. 

 -Тэд ямар визээр орж ирсэн бэ?

 -Жуучлалын визээр орж ирээд, хөдөлмөр эрхэлсэн. Үүнд бид албадан гарах бүрэн эрхтэй. Хятадын ЭСЯ манайд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн.

 -10 000 симийг яаж авсан байх вэ?

 -Сим карт ямар ч хяналтгүй тархаж байна. Үүнийг журамлах ажил хийж байна. Хууль удахгүй батлагадна.

 -Зохион байгуулсан ямар хүмүүс байна вэ?

 -Хувийн хэвшлийн дөрвөн хятад, нэг монгол иргэн зохион байгуулсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404