Б.Амархүүд хоёр жилийн ял оноолоо
2019/10/30

Хар тамхи хэрэглэсэн хэргээр дуучин Б.Амархүүг холбогдох шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноолоо. 

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мансууруулах эм худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11.30 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Амархүүг шүүхэд шилжүүлээд байсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404