БНХАУ, Хонконгийн 500 гаруй иргэнийг шалгаж эхэллээ
2019/10/30

Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар болон Цагдаагийн ерөнхий газрын алба хаагчид өчигдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах “UNION building”, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Oriental” төв, “Амар” зочид буудал, Баянгол дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кентавр” зочид буудалд тусгай ажиллагаа явууллаа.

Тодруулбал "Амар", "Кентавр", "UNION", "Oriental" зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 500 гаруй хятад иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас өчигдөр орой баривчилсан байна. Баянзүрх дүүрэгт байрлах "Амар" зочид буудлаас 200 орчим, Баянгол дүүрэгт байрлах "Кентавр" зочид буудлаас 80 гаруй хятад иргэнийг баривчилжээ.

image

 

Тусгай ажиллагааны үеэр дээрх гурван газраас маш нууцын зэрэглэлд ажиллаж байсан иргэдийн өндөр үзүүлэлт бүхий 1000 ширхэг компьютер, 10000 ширхэг монгол дугаартай ухаалаг гар утсыг хураасан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаар БНХАУ,Хонгконгийн 500 гаруй иргэний 400 гаруй нь Монгол улсад хууль бусаар ажиллаж байсан бололтой. Түүнчлэн дээрх дөрвөн газрын хонгил болон нууц өрөөнүүдэд байрлан ажиллаж байсан гадны иргэдийг хууль хяналтын байгууллагынхан мөнгө угаах эдийн засгийн гэмт хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг гар утас, компьютер ашиглан цахимаар санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэн ийнхүү баривчилжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404