Ж.Батзандан: Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой 6 зүйл шаардлагын ЗГ-т хүргүүлэх зүйтэй
2019/10/29

“ШИНЭ” намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан гурван асуудлаар мэдээлэл өгөв. Тэрбээр 21-р зуунд Монголын төр засгийн бодлогын үндсэн чиглэлийн талаар Герман болон Унгарын ШУ-ны академийн эрдэмтэн судлаачидтай уулзлаа. Оюун ухаан, дижиталчилал, аж үйлдвэр ийн 4-р хувьсгалыг хөгжүүлэхийн  тулд эрдэмтэн судлаачдын солилцоог хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж ярилаа. Энэ хүрээнд Монголоос эрдэмтэн судлаачдыг тухайн улсуудын судалгааны инститиуцуудад явуулах, туршлага судлах боломж нээгдэж байна.

Гуравдугаарт УИХ-аар байгуулагдсан Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотой ажлын хэсгийн дүгнэлтийг авч хэлэлцээд зургаан зүйл шаардлагыг Засгийн газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Дубайн гэрээг өөрчлөх асуудлыг ШИНЭ намын зөвлөл 100 хувь дэмжиж байна.
  2. Дубайн гэрээг өөрчилсний дара Оюутолгойн үр өгөөжийн 51-ээс доошгүй хувь нь Монголын ард түмэнд ноогдох ёстой гэдэг зарчмын хүрээнд Оюутолгой, Дубайн гэрээг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.
  3. Оюутолгойн гэрээг байгуулахдаа ТЭЗҮ-г батлаагүй байхад нь Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нь маш том алдаатай бодлого болсон гэж үзэж байна. Тиймээс нэн тэргүүнд ТЭЗҮ-г батлах, хуулийн энэ зөрчлийг арилгах шаардлагатай байна.
  4. Оюутолгойтой холбоотой гурав, дөрвөн гэрээ байгаа. Үүнийг бүгдийг нь нууцаас гаргах шаардлагатай. Энэ гэрээнүүдийг нууцаас гаргаснаар Ил тод байдлын зарчим хэрэгжиж, ард түмний хяналт тавигдах боломж бүрдэнэ.
  5. Оюуолгойн валютын урсгалыг Монгол банкаар дамжуулдаг болгох Ерөнхийлөгчийн саналыг Шинэ намын зөвлөл дэмжиж байгаа.
  6. Өнгөрсөн долоо хоногт Оюутолгой компанийн захирал хэвлэл мэдээллээр ярилцлага өгсөн байна. Дубайн гэрээг өөрчилвөл олон мянган хүнийг ажлаас хална чөлөөлнө гэсэн яриа гарсан. Үүнийг зөвшөөрөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Оюутолгой болон Дубайн гэрээнд өөрчлөлт оруулах зорилгоор, аль эсвэл оруулахгүй байх зорилгоор Монголын Засгийн газрыг дарамтлах, шахаанд оруулах, шантаажлах ямар ч хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404