Б.Батдэлгэр: ЗГ “Капитал” банкны гэрээний алданги 13 тэрбум төгрөгийг хүчингүй болгосон.
2019/10/29

 “Капитал” банк эргэн төлөлтөө тус санд өгөхгүй байгаа талаар “Баялаг бүтээгчдийн холбоо” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “Капитал” банк 2011 онд ЖДҮХС-гаар дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тул 2017 оны аравдугаар сард 48 тэрбум төгрөгийг ЖДҮХС-д өгөх ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг Засгийн газар нууц хуралдаанаар оруулж, хэлэлцээд гэрээний алданги 13 тэрбум төгрөгийг хүчингүй болгосон.

АТГ-т энэ талаар 2018 онд гомдол гаргасан ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирээгүй. Үүнд шалгалтын ажил явагдаж байна уу, үгүй юу гэдэгт бид бүхэн хяналт тавьж чадахгүй байгаа. Яагаад гэвэл АТГ-аас Баялаг бүтээгчдийг дэмжих холбоог хохирогч биш гэж үзсэн. Энэ гэрээ маш хариуцлагагүй хийгдсэн гэрээ. Үүний ард ямар нэгэн ашиг сонирхол байна гэж харж байна. Хэрэв энэ мөнгө цаг хугацаандаа ЖДҮХС-д орсон бол Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг болж, ажлын байр нэмэгдэх байсан. Цаашлаад Монгол Улсын аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд ч нэмэр болох байв. ЖДҮ эрхлэгчдэд очих ёстой байсан зээлийн мөнгийг “Капитал” банк авч, эргүүлэн төлөхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404