“Харанга” хамтлагийнхан гавъяат цол хүртэнэ
2019/10/29

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой өнөөдөр тохиож буйг тохиолдуулж, Монголын мэргэжлийн рок хөгжмийн суурийг босголцсон “Харанга” хамтлагийн бөмбөрчин, гитарчин Н.Пүрэвдаш, Я.Одсүрэн нарт Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ.  

 

Тэд урлагийн салбарт 40 гаруй, хамтлагаа байгуулалцаад 30 жилийг үдээд буй. Иймд эрхэм уран бүтээлчдэд урлагийн өндөр амжилтыг хүсч, улам их бүтээлээр сонсогчдоо баярлуулж байхыг уншигчдынхаа өмнөөс хүсэе.

 

Сонирхуулахад, “Харанга” хамтлагийнхан ийнхүү бүгд гавьяат цолоор энгэрээ мялаагаад байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404