Д.Тогтохсүрэн: Би АТГ-т шалгагдаагүй
2019/10/28

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг Засаг дарга байхдаа албан тушаалаа ашиглан, авлига авсан гэх иргэний гомдлын дагуу АТГ-аас шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад: 

 -Энэ мэдээллийн дагуу би АТГ-тай утсаар холбогдож асуусан. Надад дээрх мэдээллийг үгүйсгэсэн хариу өгсөн. Хэн нэг иргэнээс АТГ-т надтай холбоотой мэдээлэл ирүүлээгүй гэсэн. Нэгдүгээрт, би шалгагдаж байгаа асуудал байхгүй. Хоёрдугаарт, би аймгийн Засаг дарга хийж байх хугацаандаа хэн нэгнээс авлига авсан асуудал огт байхгүй. Миний нэр хүндэд халдсан ийм мэдээлэл гаргасанд харамсаж байна. Би шалгуулах ёстой бол шалгуулж болно гэдгээ хэлсэн хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404