ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
2019/10/28

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь Залуучуудын хөгжлийн тухай хуультай болж 21 аймаг, 9 дүүрэгт залуучуудын хөгжлийн төвийг байгуулан ажиллаж байгаа.
Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдад тус төв байгуулагдсан бөгөөд шинээр Булган, Гурвантэс, Номгон сумдад Залуучуудын хөгжлийн төвийг 2019 оны 10-р сарын 25-ны өдөр байгуулж хурлыг нэлээд шинэлэг хэлбэрээр төр, хувийн хэвшлийн хамтын оролцоонд тулгуурлан зохион байгуулж, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөл оролцуулан тэдний санал бодлыг сонсч, цаашид хийх ажлууд, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлон ажил хэрэг болгохоор төлөвлөн гэрээ, санамж бичиг үзэглэлээ.
Залуучуудын орон гэгдэх манай улсын хувьд өсвөр насны хүүхэд, залуучуудын суурь хүмүүжил, хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, гэр бүл төлөвлөлт, нийгэмд оролцох оролцоо, сурч хөгжих бүхий л чиглэлд орон нутгаас анхаарч ажиллаж байдаг билээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404