Синдакэ галт уул оргилж болзошгүйг анхааруулжээ
2019/10/28

Японы Үндэсний цаг уурын газар тус улсын баруун өмнөд нутгийн Кагошима мужийн Кутиноэрабу арлын Синдакэ галт уул оргилж болзошгүй байгаатай холбоотойгоор аюулын түвшнийг хоёрдугаар түвшнээс таван баллын шаталбарын гуравдугаар түвшинд хүргэж нэмэгдүүлсэн байна.

 

Галт уулын төвийн бүс рүү 2 км-ээс илүү зайд ойртохыг хоригложээ. “Галт уулын идэвхжил тогооноосоо 2 км-ын зайд нэмэгдсэн. Үүний улмаас галт уул дэлбэрэх үед том чулуулгууд болон өндөр температурт хий, үнс, чулуулгийн хэлтэрхийн холимог оргилж болзошгүй” гэж Японы цаг уурын газрын мэдээлэлд онцлон тэмдэглэжээ.

 

Синдакэ галт уул хамгийн сүүлд 2015 онд оргилж байжээ. Тухайн үед Кутиноэрабу арлаас 130 мянга орчим хүнийг нүүлгэж шилжүүлсэн байна.

 

Уг галт уул оршдог Кутиноэрабу арлын талбай нь ердөө 38 хавтгай дөрвөлжин км бөгөөд Киришима-Яку үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг ажээ.

ЭХ сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404