Л.Болд: Би МАНАН бүлэг, мафитай сүүлийн таван жил ана мана үзэлцэж байна
2019/10/25
УИХ-ын гишүүн Л.Болд Хойд Солонгос улсад зэвсэг нийлүүлсэн хэрэгт буруутгаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд энэ шаардлагыг үгүйсгэж, “үлгэр, кино” хэмээн хэллээ. Тэрбээр “Би МАНАН бүлэг, мафитай сүүлийн таван жил ана мана үзэлцэж байна. Надад өчүүхэн нүгэл байсан бол тэд намайг аль хэдийнэ газар булсан байгаа. Энэ асуудлаа гаргаад ир, нотол, намайг шалга.

 ХҮН-ын Т.Доржханд 60 тэрбум, Л.Болд гээд ярьж байна. Энэ бол Б.Хурцын хуурай дүү. Надтай нэг тойрогт үзэж ялагдаад, өнөөдөр ХҮН-ыг ашиглаж МАНАН-гийнхаа тоглоомыг хийж байна. Түүний туслах Хан-Уул дүүргийн ХҮН-ын дарга Мөнхцэлмэг гэдэг залуу УИХ-ын ёсзүйн дэд хороог ашиглаж, намайг хууль бусаар хөрөнгөжсөн гэдэг асуудлыг оруулж гүтгэлэг хийж байна. Энэ бүхнийг шалгуулахад би нээлттэй байна.   

 Гэхдээ би тэднийг шүүхэд өгнө. Б.Хурцыг гурван шатны шүүхэд ялсан шигээ өршөөхгүй. О.Баасанхүүг, Х.Тэмүүжинг, Мөнхцэлмэгийг, Т.Доржхандыг шүүхэд өгнө” гэсэн байр суурийг илэрхийллээ.

 Мөн тэрбээр "Хойд Солонгост онгоцны мотор зарсан биш зарахыг оролдсон үйлдлийг зогсоосон. Харин намайг хулгай хийсэн, худлаа хэлсэн ганцхан баримт олчих. Тэгвэл би шууд огцорлоо" гэж нэмж ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404