“Plastica”, “FixMe” зэрэг шүүлтүүрүүдийг “Instagram” хориглох шийдвэр гаргажээ
2019/10/25

Instagram” нийгмийн сүлжээ зурганд гоо сайхны мэс заслын нөлөө оруулдаг шүүлтүүрийг хориглох шийдвэр гаргажээ. Хэрэглэгчдийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор ийм арга хэмжээг авах болсон байна.

“Plastica”, “FixMe” зэрэг хүний гадаад дүр төрхийг сайжруулж харагдуулдаг шүүлтүүрүүдийг “Instagram” өнгөрсөн 8 дугаар сард гаргажээ. Эдгээрийн тусламжтай хэрэглэгч арьсаа татуулах, уруулаа томруулах, хөмсөг хамрын хэлбэрийг засаж янзлах дүрсний үйлчилгээг ашиглан зургаа танигдахын аргагүй болтол өөрчлөх боломжтой байжээ. Иймэрхүү шүүлтүүрийг ашиглах нь гоо сайхны мэс засалд ороход хүргэдэг байна.

“Бид бодлогоо эргэн харж, бидний бүтээсэн шүүлтүүрүүд хүмүүст зөвхөн эерэг сэтгэгдэл төрүүлээсэй гэж хүсэж байна” хэмээн “Instagram” компанийн мэдэгдэлд дурджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404