Японд хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна
2019/10/24

Энэ сарын эхээр “Хагибис” хар салхинд нэрвэгдсэн Японы бүс нутгуудад энэ долоо хоногийн сүүлээр хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна.

 

Цаг уурын газрын мэдээлснээр, баасан гарагт баруун, зүүн нутгуудаар хүчтэй аадар бороо орж, үерийн гамшиг нүүрлэж магадгүй бөгөөд баруун нутгийн Шикокү бүс нутагт 300 миллиметр, төвийн нутгийн Токай бүс нутагт 250 миллиметр хур тунадас унах төлөвтэй байгаа ажээ.

 

Мөн “Буалой” хар салхины улмаас пүрэв гарагт Огасавара арлуудад хүчтэй салхи дэгдэж магадгүйг цаг уурын мэргэжилтнүүд анхааруулсан байна. Пүрэв гарагийн өглөөний 9 цагийн байдлаар уг хар салхи Номхон далайн арлуудаас 20 км/цагийн хурдтайгаар хойд зүгийг чиглэн урагшилж байжээ.

 

Хүчтэй салхи дэгдэж, 10 хүртэлх метрийн өндөр далайн давлагаа үүсэж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг Цаг уурын газар ард иргэддээ хандан уриалсан байна. 

Эх сурвалж: Монцамэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404