Г.Занданшатар: “Саарал жагсаалтад орсон нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой
2019/10/23

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанк"-ны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг огцруулах шаардлага тавьжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Саарал жагсаалтад орсон нь албан тушаалтнуудын хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Монгол банкны ажилд ахиц дэвшил байгаа боловч өнөөдрийн нийгэм, улс төр, банк санхүүгийн орчин итгэл хүлээлгэхүйц орчин нөхцлийг бүрдүүлэхгүй байна. Банкинд, төрд итгэх иргэдийн итгэлийг хүлээлгэхээр хариуцлага тооцохыг албан ёсоор мэдэгдсэн. Ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404