Н.Баяртсайхан та хар жагсаалтад орох байсныг саарал болголоо
2019/10/23

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. УИХ-ын гишүүд Төв банкны Ерөнхийлөгчөөс саарал жагсаалтын асуудлаар мэдээлэл авлаа

Л.Энх-Амгалан: Н.Баяртсайхан та хар жагсаалтад орох байсныг саарал болголоо гэж их хариуцлага үг хэлж байна. Таны хэлсэн үгэнд харамсаж байна. Ирэх жилд эдийн засагт бодитой эрсдлүүд үүсчихээд байна. Жил бүхэн та бүхэнд УИХ-аас үүрэг чиглэл өгдөг. Тэр ажлаа та бүхэн дутуу хийсэн байна. Монголбанк, Хуульзүйн яам, Сангийн яам та бүхэн саарал жагсаалтаар өөр өөр юм ярихаа боль, гурвуулаа зэрэгцэж сууж байгаад ард түмэндээ "саарал жагсаалтын" талаар мэдээлэл өг.

Н.Баяртсайхан: Ер нь бол бид үзүүлэлтүүдээ бүгдийг нь суга өөд нь татлаа. Өмнө нь 11 үзүүлэлт муу байсан, түүний долоог нь хангаж ажилласан. Үйл ажиллагааны төлөвлөгөөг богино хугацаанд яаралтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж ажиллаж байна.

С.Чинзориг: Саарал жагсаалтад орсноор эдийн засгийн ямар хориг хэмжээнүүд авагдах вэ? Саарал жагсаалтад ороход арилжааны банкуудтай холбоотой асуудал нөлөөлсөн үү?

Н.Баяртсайхан: Бид хар жагсаалтад орохгүйн тулд саарал жагсаалтад орсон. С.Чинзориг сайдаа, энэ бол зөвхөн Монголбанкны ажил бишээ. Засгийн газар ч ажиллах ёстой байсан. Ялангуяа асар дуулиантайгаар хэргүүдийг шалгаж эхэлдэг. Гэхдээ шүүх дээр хэрэг нь шийдэгддэггүй, энэ нь саарал жагсаалтад ороход нөлөөлөл үзүүлсэн. Арилжааны банкуудын асуудал саарал жагсаалтад ороход нөлөөлөөгүй ээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404