БНАСАУ: Авсан хориг арга хэмжээнд "бие даасан байдал"-аа бэхжүүлэхийг уриалах болжээ.
2019/10/21

“Дуулгаваргүй орнуудыг өвдөг сөхрүүлэхийн” тулд хориг арга хэмжээнүүдийг ашиглаж байна гэж БНАСАУ-ын “Rodong Sinmun” сонин АНУ-ыг буруутгаад, тус улс ийм төрлийн үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэж мэдэгджээ.

Энэ сарын эхээр Шведийн Стокхолм хотноо зохион байгуулсан ажлын түвшний хэлэлцээ амжилтгүй болсноос хойш АНУ-ын талаарх шүүмжлэлээ БНАСАУ эрс нэмэгдүүлж, АНУ хориг арга хэмжээнүүд авсан энэ үед "бие даасан байдал"-аа бэхжүүлэхийг уриалах болжээ.

АНУ тэргүүтэй өрнөдийн хүчнүүд хориг арга хэмжээгээр дамжуулан бусад оронд шахалт үзүүлж байна гэж “Rodong Sinmun” сонины нийтлэлд дурдаад, Ирак, Ливийн жишээг онцолсон байна.

Мөн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор бие даасан байдлаа нэмэгдүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргахыг “Rodong Sinmun” сонин ард иргэддээ хандан уриалжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404