“HBO Max”-аар “Ghibli” болон “WarnerMedia” компаний анимейшнийг үзэх боломжтой болжээ
2019/10/21

Японы “Ghibli” анимейшн студийн алдартай уран бүтээлүүдийг “HBO Max” хэмээх шинэ стриминг үйлчилгээгээр үзэх боломж бүрджээ.

“Ghibli” болон “WarnerMedia” компанийн байгуулсан гэрээний дагуу ирэх 2020 оны хавраас үйлчилгээнд нэвтрэх “HBO Max”-аар “Princess Mononoke”, “My Neighbor Totoro” болон Оскарын шагналт “Spirited Away” зэрэг анимейшнийг үзэх боломжтой болжээ.

Хаяо Миязаки, Исао Такахата зэрэг алдартай найруулагчид ажилладаг “Ghibli” студи уран бүтээлүүдээ стриминг үйлчилгээгээр анх удаа нэвтрүүлэх гэж буй нь энэ юм. Мөн “WarnerMedia” компанийн “HBO Max” үйлчилгээнээс “TNT”, “TBS”, “Cartoon Network” суваг болон “Warner Bros” студийн бүтээлүүдийг үзэх боломжтой гэнэ.

Ташрамд дурдахад, 10 настай Чихиро хэмээх охин аав ээжийнхээ хамтаар мартагдсан хүрээлэн рүү орсноор ид шидийн ертөнцөд очдог талаар өгүүлдэг “Spirited Away” кино 2002 онд Оскарын шагнал хүртжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404