“Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага ба гэр бүлийн боловсролыг дэмжих төсөл”-ийн сургалт боллоо
2019/10/21

Эцэг, эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, тогтвортой харилцаа хандлагыг бий болгох, эцэг эхчүүдийн хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд хамгааллын талаарх эцэг, эхчүүдийн ойлголт хандлага ба гэр бүлийн боловсролыг дэмжих төсөл”-ийн намрын ээлжийн сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран 2019 оны 10 сарын 19-ний өдөр өртөөчилсөн хэлбэрээр амжилттай зохион байгуулж, ЕБ-ын 107-р сургуулийн 4,5-р ангийн нийт 300 гаруй эцэг, эхчүүдэд гэр бүлийн боловсролыг олголоо.
Тус төслийн хэрэгжилтийн хүрээнд залуу эцэг, эхчүүдэд эрдэмтэн, докторуудын зөвлөмж, зөвлөгөөг хүргэх үүднээс “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр Улаанбаатар их сургуулийн багш, гэр бүл судлаач н.Төмөртогоо урилгаар хүрэлцэн ирж, илтгэл тавьж, эцэг, эхчүүдэд зөвлөгөө өглөө.
Мөн Залуучуудын хөгжлийн төвийн ажилтан Ц.Банзрагч “Залуучуудын хөгжлийн дэмжих тухай” хуулийг танилцуулж, “Амьдрах ухааны боловсрол олгох" 12 модуль багц сургалтын “Харилцаа”, “Өөртөө итгэх итгэл” сэдвээр сургалтыг хийж, мэдээллийг өгч ажиллалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404