Пхеньян пуужин хөөргөх талбайгаа буулгаж эхэллээ
2018/07/24

Сингапурт амжилттай зохион байгуулагдсан ТРАМП-КИМ нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун “цөмийн зэвсгээс татгалзах болно” хэмээн олон улсад амласан билээ.

 

 

Пхеньян цөмийн хөтөлбөрөөс татгалзах шат дараатай алхмуудыг хийж буй юм. Тэгвэл Хойд Солонгос амласан ёсоороо Тончан аймгийн “Сохэ” пуужин хөөргөх талбайг буулгаж эхэлжээ. Энэ талаар АНУ-ын авсан хиймэл дагуулын зургаас тодхон харагдана. Уг ажлыг олон улсын шинжээчид хянаж байгаа ч Пхеньян “Хэзээ, ямар аргаар цөмийн зэвсгээсээ татгалзах” нарийн мэдээлэл өгөхгүй байна гэж шүүмжилжээ. Тус улс өнгөрсөн оны есдүгээр сард түүхэндээ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн юм. Энэхүү туршилтын дараа НҮБ, АНУ болон Европын орнууд тус улсын эсрэг хатуу хориг хэмжээ авсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404