Орхон аймагт “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” өдөрлөгийн нээлт боллоо
2019/10/21
   Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн 48 байгууллагын “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ” өдөрлөг өнөөдөр А.Амарын талбайд болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч А.Түвшинжаргал, С.Батжаргал, Д.Бүүвэйбаатар, Д.Дэлгэрбаяр, Д.Батбилэг, Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирж оролцлоо. “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ" өдөрлөгийн үеэр иргэд төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой ба өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэнэ. Төрийн байгууллагууд энэ үеэр 2016 оноос хойш хийж хэрэгжүүлж, зохион байгуулсан ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, үзэсгэлэн гарган оролцож байна
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404