Таван сая төгрөгийн 22 азтан тодров
2019/10/21

НӨАТ-ын урамшууллын 10-р сарын сугалааны тохирол өнгөрсөн ням гарагт болж, 10 сая төгрөгийн азтан хоёр, 5 сая төгрөгийн 22 азтан тодорлоо. Энэ удаагийн тохирлоор:

  • 30 мянган төгрөгт 24033 баримт
  • 100 мянган төгрөгт 2342 баримт
  • 1 сая төгрөгт 261 баримт
  • 5 сая төгрөгт 22 баримт
  • 10 сая төгрөгт 2 баримт тус тус тохирлоо.

Харин супер сугалааны тохиролд 80 сая төгрөг хожих байсан ч азтан тодорсонгүй. 

Мөн И-баримтаа цахим хэлбэрээр авах боломжтой гар утасны "Е мobile" аппликейшн хэрэглээнд нэвтэрсэн тул зах, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа иргэд лангуу эрхлэгчдээс баримтаа онлайнаар хүлээн авснаар сугалаандаа оролцох боломжтой болж байгаа юм . 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404