“Хийморь” УСК олон улсын кино фестивалийн шагналын эзэн боллоо
2019/10/21

23 дахь удаагийн Сандиего интернэшнл филм фестиваль энэ сарын 15-20-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэж, МУСТА Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” кино “The best feature film” буюу “шилдэг уран сайхны кино” шагналын эзэн болжээ.

 

Монгол морины хийморь, эр хүний сүр, сүлдтэй хэрхэн холбогддог болохыг харуулсан “Хийморь” уран сайхны киног “Three Flames Pictures” болон “Nomadia” уран бүтээлийн баг хамтран бүтээжээ. Тус кино нь мөн 92 дахь удаагийн Оскарын наадамд “Шилдэг олон улсын уран сайхны кино” төрөлд өрсөлдөж байна.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404