Д.Ганбаатарт “НОБЕЛИЙН ЭНХ ТАЙВНЫ ШАГНАЛ”-ыг нөхөн олгохоор боллоо
2019/10/19

Манай улсын туршлагатай, шилдэг дипломатчдын нэг Д.Ганбаатар 2007 онд зуурдаар нас барсан тул түүний гэр бүлийнхэнд шагналыг нь гардуулах болжээ. Түүний гэргий Н.Балжин, түүний хүү шагнал гардан авахаар эх орноосоо мордсон байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа  Нидерландын Гааг хотод тус улсын цагаар 14.30-т боллоо.

Д.Ганбаатар Монгол Улсаас суух элчин сайдаар 1987-1989 онд Вьетнам Улсад, 1993-1996 оны хооронд Швейцар улсад тус тус ажиллажээ. Түүнийг Швейцарт ажиллаж байхад тус улсын Женев хотод Химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагын суурийг анхлан тавьсан түүхтэй. Англиар OPCW гэж нэрлэдэг энэ байгууллагад тухайн үед 62 орон нэгджээ. Монгол Улс энэ байгууллагыг дэмжин ажиллана хэмээн дипломатч Д.Ганбаатар Монгол Улсаа төлөөлөн санал өгч, дэлхий дахиныг химийн зэвсгийн аюулаас хамгаалах санаачилгыг идэвхтэй дэмжин ажилласан байна.

Химийн зэвсгийн үйлдвэрүүдийг устгах, цаашлаад бүр мөсөн хориглох зорилготой тус байгууллага одоо ч Гааг хотод үйл ажиллагаагаа явуулсаар байна. Дипломатч Д.Ганбаатар 1500 гаруй мэргэжилтэнтэй тус байгууллагын удирдлагын багт багтан, 1996-2007 оны хооронд тасралтгүй ажиллажээ. Энэ хугацаанд олон Монгол хүнд олон улсын томоохон байгууллагад ажиллах боломж олгосон байна.

Дипломатч Д.Ганбаатар Говь-Алтай аймгийн Халиу сумын харьяат, малчны хүүхэд байсан бөгөөд 1982 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг онц дүнтэй төгсжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404