АТГ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
2019/10/19

АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт өчигдрөөс ажиллаж эхэллээ. 

Ажлын хэсэг Ховд хотод 2 өдөр ажиллах бөгөөд энэ хугацаанд нийтийн албан тушаалтнуудад сургалт хийж, иргэд олон нийтэд зориулсан "Танай аймагт" соён гэгээрүүлэх өдөрлөг зохион байгуулж, аймгийн иргэдийн санал бодлыг сонсохын зэрэгцээ тэднээс гомдол, мэдээлэл хүлээн авна. Түүнчлэн өмнө нь Ховд аймгийн төрийн үйлчилгээтэй холбоотой АТГ-аас хүргүүлсэн 2 удаагийн Зөвлөмжийн биелэлттэй танилцаж, хяналт шалгалтын ажиллагаа явуулах юм байна. 

АТГ-ын ажлын хэсгийн гишүүд өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди болон албаны бусад хүмүүстэй уулзаж, томилолтын ажлын зорилго, чиглэлээ танилцууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404