Ц.Нямдорж: УИХ-ын гишүүд нь яргалсан хүмүүсийг өмөөрөөд байгааг гайхаж байна.
2019/10/18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Уг хуулийн төсөлд  Тахарын албаны тухай хууль хүчингүй болсноор шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх болсныг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа. 

 ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 -Ж.Батзандан, Л.Болд нарын хэлсэн үгийн талаар өөрсдөөс нь асууна биз. Ер нь бол Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг яргалсан, эрүүдэн шүүсэн нь үнэн. Бретви, будаг оруулж ирсэн гэдэг. . Энэ нь баримт, бичлэгтэй. Би байнга энэ талаар ярьж байгаа. Сүүлийн 70 жил Монголд гарч байгаагүй яргалал тэнд болсон. Би ингэж яриад гурван жил болж байгаа. Харамсалтай нь  тэднийг суллахгүй байсаар өнөөг хүрлээ. Би дахин энэ хүмүүсийн асуудлыг тавих гэж байна. Хилсээр шийтгүүлсэн хүмүүс шоронд ял эдэлж байгаа. Шоронгийн эмнэлэг шоронтой ижилхэн шүү дээ. Өмгөөлөгч байсан О.Баасанхүү мэдэх байлгүй дээ. Би нэг л удаа тус бүртэй нь уулзсан. Яргалалсан бичлэг гарахаас өмнө би очиж уулзсан. Дөрвөн жил  тус бүрийг нь ганцаар нь болжмор шиг торон дотор хорьж, өдөрт гурван удаа тавагтай хоол шиддэг. Өглөө 06 цагаас эхлэн шөнийн 12 цаг хүртэл хагас сууж ийм байдалтай дөрвөн жил явсан. Ядарсан хохирсон иргэдийг тарвалзаж байгаа гэж ярьдагаа болих хэрэгтэй. Өнөөдөр шүүхийн шийдвэрээ өөрчилж өгөхгүй байгаа учраас энэ хүмүүс ял эдэлж байна. Хэрвээ би Ерөнхий шүүгч, ерөнхий прокурор байсан бол яргалсан асуудал гарч ирсэн даруйд нь хэргийг дээд шүүхээр оруулж шүүхийн тогтоолыг нь хүчингүй болгож мөрдөн байцаалтад шилжүүлэх байсан. Үүнийг ОУПХ дүгнэлтдээ бичсэн байна лээ. Хүний эрхийн асуудлаар удаа дараа ярьж байхад УИХ-ын гишүүд нь яргалсан хүмүүсийг өмөөрөөд байгааг гайхаж байна. 

 Ийнхүү асуулт тавьж, хариулт авсны дараагаар Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404