Рок мангас Мөнхсайхан Тотал мюзик- Fender Telecaster Artist –тай хамтран ажиллана
2019/10/18

Өчигдөр “Тотал Мюзик”-ын хамт олон Гитарчин Рок мангас Мөнхсайхан-д “Fender” брэндийн “American Professional Telecaster” гитарыг гардууллаа. Мөн хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар рок мангас Мөнхсайхан ”Fender Telecaster Artist” болсон юм.

Энэхүү арга хэмжээнд хөгжмийн зохиолч Балхжав, Fender артист Өөжгий нар мөн оролцлоо.

Гитарын салбартаа тэргүүлээд зогсохгүй дэлхий даяар өөрчлөгдөж буй соёлын бэлэг тэмдэг болсон “Fender” брэндийг Тотал Мюзик нь 2018 оноос эхлэн Монголын хөгжмийн зэмсгийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн ажиллаж байна.

Тотал мюзик ”Fender” брэндийг нэвтрүүлсэн нэг жилийн ойн хүрээнд уран бүтээлчидтэй хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж “Fender” брэндийн артистуудыг төрүүлж брэндийн нүүр царай болгож байгаа юм. Түүнчлэн Монголынхоо уран бүтээлч, хөгжимчиддөө дэлхийн хөгжмийн зах зээлд тэргүүлж буй олон нэртэй брэндийн шилдэг техник хэрэгсэл, хөгжмийн зэмсгийг хэрэглээгээ болгох боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404