БИДНИЙ_БҮТЭЭЛ_САНСАРТ хүүхдийн бүтээлийн уралдаан
2019/10/17

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын сансар судлал, хөгжүүлэлийн төв"-тэй хамтран хүүхэд залуучуудын бүтээлч, шинжлэх ухаанч сэтгэлгээ хөгжүүлэх зорилгоор "Бидний бүтээл сансарт" цуврал арга хэмжээг зохион байгуулж байна.

Бүтээлд тавигдах шаардлага

- Бүтээлийн сэдэв чөлөөтэй;
- Бүтээлийг хийх материал төрөл чөлөөтэй;
- Бүтээл яагаад сансарт хөөрөх ёстой талаар тодорхойлсон, бүтээлийн утга санааг тайлбарласан 250-с цөөнгүй үгтэй тодохрйлолтыг хамт ирүүлэх;
- 20:20:20 см хэмжээтэй куб хайрцаг дотор багтаах;
- Бүтээл нь 1000 граммаас ихгүй жинтэй байх;

Бүтээлийг 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хүлээж авна.

Хүүхдүүддээ амжилт хүсье!!!

Жишээ: Бамбарууш, цаасан бүтээлүүд гэх мэт бүх төрлийн бүтээл

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404