Х.Баттулга Яармаг дахь хөлбөмбөгийн талбайн нээлтэд оролцов
2019/10/17
 

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны “FIFA Forward 1.0” буюу хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд баригдаж байсан хөлбөмбөгийн талбай өчигдөр ашиглалтад орлоо.

Энэхүү хөлбөмбөгийн талбай нь 115м х 85м хэмжээтэй, олон улсын А зэрэглэлийн тэмцээн явуулах боломжтой юм байна.

Талбайн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчидтай уулзан баяр хүргэв. Мөн Монгол Улсад хүрэлцэн ирсэн ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нартай холбоодын хамтын ажиллагааны талаар ярилцаж, “Азийн хүүхдүүд-2020”, “Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадам”-ын бэлтгэл ажилтай танилцлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404