Грект ойн хээрийн түймрийн улмаас 20 хүн амиа алджээ
2018/07/24

Тэгвэл энэхүү байгалийн гамшгийн уршгаар 20 хүн амиа алдаж, олон хүн бэртсэн талаар  Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Димитрис Тохакоуло уламжлав. Афин хотын ойролцоох мужуудад түймэр дэгдэж, олон зуун хүн гэр орноо орхин дүрвэхэд хүрчээ.  Түймрийн үеэр сураггүй болсон 10 жуулчныг эрэн хайх ажиллагааг эрчимжүүлсэн гэнэ. Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас “Бид энэ бүхнийг хянах боломжтой. Энэхүү ойн хээрийн түймэр хяналтаас гарлаа. Гэхдээ бид зогсоож чадна” хэмээн мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404