“Торгоны зам”-ын кино наадам нээлтээ хийв
2019/10/16

БНХАУ-ын Фүжянь мужийн Фүжөү хотод “Торгоны зам”-ын Олон улсын VI кино наадам нээлтээ хийлээ. Энэ сарын 20-ыг хүртэл үргэлжлэх энэ наадмын үеэр “Зам ба бүс” санаачлагын орнуудын кино уран бүтээлчид чуулж, шинэ бүтээлээ олонд толилуулна.
Үүний зэрэгцээ кино зохиолч, найруулагч, жүжигчид зэрэг дэлгэцийн уран бүтээлчдийн хэлэлцүүлэг, семинар, сургалт болно. Энэ дашрамд өгүүлэхэд, “Зам ба бүс” санаачилгын орнуудын соёлын солилцоог хөгжүүлэх, уран бүтээлчдийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2014 онд Хятадын баруун умард Шаньси мужид анх зохион байгуулж байсан юм.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404