Д.Хаянхярваа: Тендэртэй холбоотой маргааныг танилцуулж, Ерөнхий сайд хэлэлцээд байх уу
2019/10/15

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслөөр Төрийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах агентлагийг тусад нь байгуулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Энэ агентлагийг байгуулахад Ерөнхий сайдын дор байна гэсэн. Тендэрийн маргаан бараг өдөр тутмын маргаан байдаг. Тийм учраас өдөр бүр тендэртэй холбоотой маргааныг танилцуулж,  Ерөнхий сайд хэлэлцээд байх уу. Энэ асуудлыг Шадар сайдын мэдэлд байлгах хэрэгтэй. Ер нь шинэ агентлаг байгуулах нэг хэрэг. Хамгийн гол нь удирдлага, зохион байгуулалтдаа байгаа шүү. Төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар тавигдаад ажил хийгдэхгүй байгаагийн нэг шалтгаан нь орон нутагт эрх  мэдлийг хангалттай өгөхгүй байгаатай холбоотой. Ажил үйлчилгээ гүйцэтгэх чадавхитай компани орон нутагт төлөвшихгүй байна. Орон нутагт эрх мэдлийг өгөх хэрэгтэй гэлээ.  

 Ингээд Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Ингээд дээрх тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэн, чуулганы хуралдаанд шилжүүлэхээр болов. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404