“Тэнгэрээс буусан бичиг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт боллоо
2019/10/12
 Монгол бичиг, уран бичлэгийн “Тэнгэрээс буусан бичиг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Хүүхэд залуучуудын театрын “Арт” галерейд боллоо. Нээлтийн арга хэмжээнд тус үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож зураач Б.Нэмэхнямд баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүслээ.  Уран бүтээлч, зураач Б.Нэмэхнямын “Тэнгэрээс буусан бичиг” уран бүтээлийн үзэсгэлэнд 100 орчим уран зураг, уран бичлэгийн бүтээлүүд дэлгэгдсэн байна. “Тэнгэрээс буусан бичиг” уран бүтээлийн үзэсгэлэн 2019 оны 10 дугаар сарын 20-н хүртэл үзэгч олонд хүрэх аж.  
 
 
 
 
 
 
 
 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404