Монголын сагсчид шөвгийн наймд үлдэх боломжтой боллоо
2019/10/15

Doha 2019 World Beach Games буюу Дэлхийн элсний спортын наадам Катарын нийслэл Дохад үргэлжлэн явагдаж байна. Тус наадамд Монгол Улсаас зөвхөн 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр эрэгтэй, эмэгтэй баг тамирчид эрхээ авч оролцож байгаа билээ. Манай тамирчдын тэмцээн аравдугаар сарын 13-нд эхэлж эмэгтэй баг тамирчид маань Мадагаскарын багт цагийн төгсгөлд бариулж ганцхан оноогоор ялагдаж, улмаар Бразилийн багт хожигдсон билээ. Өчигдөр Монголын эрэгтэй баг Иорданы багийг 21:10, Намибийн багийг 21:12 оноогоор хожиж шөвгийн наймд үлдэх сайхан боломжийг бүрдүүлэв. Өнөөдөр хэсгийн шатны сүүлчийн тоглолт болох бөгөөд эрэгтэй багийнхан Украинтай, эмэгтэй багийнхан Нидерландтай өрсөлдөх юм.

 

Иордантай хийсэн тоглолтыг тус улсын ханхүү, Олон улсын олимпийн хорооны гишүүн Хусейн тэргүүтэй олон нутаг нэгтэн ирж дэмжээд Монголын залууст юу ч бололгүй хожигдохыг харав. Тоглолтын дараа ханхүү сагсан бөмбөгчид дээрээ ирж зэмлэл хүртээж байлаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404