Цэвэрлэх байгууламжийн үнэр 30-60 хувь дарагджээ
2018/07/24

Барилга хот байгууллатын дэд сайд Лхамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжид ажиллажээ. Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу  цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг дарах, хур лагийг устгах, байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, засвар үйлчилгээ хийх ажлууд хийгдэж байгаа юм. Үүний үр дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш агаарт дэгдэх бохирын үнэр 30-60 хүртэл хувиар буурсан байна.

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтанд орсноос хойш 50 гаруй жилд хуримтлагдаад байгаа 250 мянган метр/куб хур лагийг биологийн аргаар үнэргүйжүүлж, хусч нуруулдах, бактераар хоргүйжүүлж, бордоо болгон хувиргах ажил хийгдэж байна. Япон эрдэмтдийн гаргаж авсан бактерийг Монгол, Японы компаниуд хамтран үржүүлж, агаарт дэгдэх үнэр, орчинд тархах халдварыг устгах ажлыг гүйцэтгэжээ.

Хуучин хуримтлагдсан болон шинээр үүсч байгаа лагийг хоргүйжүүлж, үнэргүйжүүлэн бордоо болгосноор нийтийн эзэмшлийн зүлэг ногоог бордох гэх мэт хүнсний ногоо тариалахаас бусад зориулалтаар ашиглах болох аж. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байна. Ингэснээр цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжрах аж. Хур бороо ихтэй байгаан улмаас хоногт цугларах бохир усны хэмжээ 200 мянган тонн давах болсон байна. Бохир усны цээвэршүүлэлт 75-85 хувьтай байгаа гэсэн.

Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хур лагийг бордоо болгох, шинээр хуримтлагдаж байгаа шингэн лагийг тухай бүрт үнэргүйжүүлж халдваргүйжүүлэх ажлыг энэ ондоо багтаан дуусгахаар төлөвлөжээ.  

 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404