Д.Оюунхорол: Угаарын хийн хордлогод өртсөн хүмүүст нөхөн төлбөр олгохыг хөөцөлдөнө
2019/10/14

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол угаарын хийн хордлогод өртөн амиа алдсан зургаан иргэний ар гэрт Засгийн газраас нөхөн төлбөр олгох асуудлыг хөөцөлдөнө гэдгээ хэллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Юуны өмнө 10 сарын 4-нөөс эхлэн нийт 88 айлын 174 иргэн угаарт өртсөн байна. 89 иргэн эмчлүүлсэн, 66 иргэн зөвлөгөө авсан. Харамсалтай нь зургаан хүний амь нас эрсэдсэн. Зургаан хүний амь нас эрсэдсэнд хүлцэл өчиж, эмгэнэл илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн газар амиа алдсан зургаан хүний ар гэрт нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэх байх гэж бодож байна. Энэ асуудлаар санал тавьж, араас нь хөөцөлдье гэсэн бодолтой байна” 

Нөхөн төлбөрийн асуудлыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хөндсөн. Тэрбээр “Уучлалт гуйгаад нөхөн олговор байдаг бол өг л дөө. Та нарын буруу шүү дээ. Шалгаж тогтоогоод байх шаардлага байхгүй. Шинэ зүйлийг хэрэглээнд нэвтрүүлэхдээ судалдаг, шалгадаг, туршдаг. Сайжруулсан түлшний уутан дээр чинь ямар анхааруулга байгаа юм бэ. Ямар ч анхааруулга алга” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404