“Сэтгэл гутрал, амиа хорлолтоос сэргийлье” сэдэвт сургалт зохион байгууллаа
2019/10/14

Жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий дахинаа “Сэтгэцийн эрүүл мэнд”-ийн өдөр болгон тэмдэглэн ирсэн. 2019 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус өдрийг “Амиа хорлолтоос урьдчилан сэргийлье” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн боловсролын газар, НЭМГ-ын харьяа Наркологийн төвтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудад “Сэтгэл гутрал, амиа хорлолтоос сэргийлье” сэдэвт мэдлэг олгох, чадвахжуулах 1 өдрийн сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 09.30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 101 тоот зааланд зохион байгууллаа.
Сургалтад Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 29 нийгмийн ажилтан хамрагдав.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эрүүл мэнд, зан үйлийн судалгаанд хамрагдсан 4-н сурагчийн 1 нь сүүлийн нэг жилд амиа хорлох талаар бодож, 7-н сурагчийн 1 нь амиа хорлохоор төлөвлөж, 10-н сурагчийн 1 нь нэг буюу түүнээс дээш удаа амиа хорлох оролдлогыг хийж байсан байна. /Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа-Монгол-2013/.
Иймд ахлах ангийн сурагчид буюу өсвөр насны залуучуудыг амиа хорлох эрсдлээс урьдчилан сэргийлэх, амь аврах 40 секундын ажиллагааг зөв эзэмшүүлэх, сэтгэл гутрал, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх талаар иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зорилготой тус сургалтыг зохион байгуулсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404