47 дугаар сургуулийн талбайн өргөтгөл ирэх 9 сард ашиглалтад орно
2018/07/24

Баянгол дүүргийн 47 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай дээр барилга баригдах эсэх талаар тус сургуулийн захирал Ч.Наранмандахаас тодрууллаа. Тэрбээр “Манай сургууль зүүн талдаа хөлбөмбөгийн буюу хүүхдийн тоглоомын талбайтай. Уг талбайн зарим хэсэг болон хуучин автомашины зогсоол байсан газарт сургуулийн дөрвөн давхар 360 хүүхдийн суудалтай өргөтгөлийг барих ажил энэ сарын 17-ноос эхэлсэн аж. БСШУСЯ-наас хавар тендер зарлаж, “Алтантрейд” ХХК шалгаран ажлаа эхлүүлээд байна. Одоогоор барилгын суурийг бэлтгэх ажил үргэлжилж байгаа. Тоглоомын талбайн багахан хэсэг барилгын талбайд багтсан. Барилгын ажил дууссаны дараа талбайг дахин тохижуулна. Төлөвлөгөө ёсоор бол өргөтгөл 2019 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404