Ц.Даваасүрэн: Бид олон улсын болон дотоодын лабораторит өгсөн
2019/10/11

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогт гишүүний тавьсан шахмал түлштэй холбоотой асуулгад Засгийн газрын зүгээс хариул өгөв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 169 хүн угаартсан чинь асуудал мөн үү биш үү. Хэрэв асуудал гарвал би огцорно гэсэн шүү дээ. Энэ дээр хэн хариуцлага хүлээх вэ. Зургаан хүн нас барсан байна. Энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн үү. Хот, Засгийн газар, түлш хийсэн хүмүүсийн хэн нь буруутай юм бэ. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Угаартсан асуудал дээр эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Өнгөрсөн жил 12 хүн угаартсан. Бүгдэд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн. Өнгөрсөн жил хүмүүс 100, 100-гаараа угаартаад байхад яагаад анхаардаггүй байсан юм бэ. Өнөөдөр бол дуугарч байна. Тэгэхээр энэ бол сайн. Анхаарал хандуулж эхэлж байгаа нь сайн байна. 

Бид олон улсын лабораторит өгсөн. Дотоодын дөрвөн лабораторит өгсөн байгаа. Дотоодын лабораторитоо итгэж байгаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404