Японы нислэгийн компаниуд “Хагибис” хар салхитай холбогдуулан нислэгээ цуцалжээ
2019/10/11

 “Хагибис” хар салхитай холбогдуулан “All Nippon Airways” компани Токио хотын "Ханэда" болон "Нарита" олон улсын нисэх буудлаас хөөрөх, буух 406 дотоодын нислэгээ цуцалжээ.

Тус компанийн мэдээлснээр, Айчи мужийн "Чюбу" нисэх буудал болон Осака мужийн зарим нисэх буудлын дотоодын нислэгүүдийг цуцалж магадгүй байгаа аж.

“Japan Airlines” компани бямба гаргийн 350 орчим дотоодын нислэгээ цуцалжээ. Үүнээс гадна бусад нислэгийн компаниуд бямба, ням гаргийн нислэгээ цуцлах төлөвтэй байна.

Нислэгийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг албан ёсны цахим хуудаснаас авж байхыг нислэгийн компаниуд зорчигчдод зөвлөсөн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404