Айлын ханан пийшин дэлбэрчээ
2019/10/11

Сонгинохайрхан дүүрэгт айлын ханан пийшин дэлбэрсэн хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны Баганаран ... тоот айлын ханан пийшин дэлбэрсэн байна. Тус тоотод оршин суудаг 54 настай эмэгтэй А болон 3-14 насны гурван хүүхэд угаартаж яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна. Хэргийн газраас эд мөрийн баримтаар сайжруулсан шахмал түлш, зуухны үнс зэргийг авч шинжлүүлэхээр хүргүүлжээ. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404