Дэлхийд 40 сая боол байна
2018/07/24

Хүний эрх хамгаалах арилжааны бус “Walk Free” байгууллага    “Global Slavery Index” шинэчилсэн жагсаалт  гаргаж,  үүндээ  дэлхийд ямар нэгэн хэлбэрийн, хэр олон боолын амьдралтай хүмүүс амьдардаг тоог гаргажээ.

Уг жагсаалд дэлхийн 167 орны  мэдээлэл орсон байна. Энэ нь  боолчлолын янз бүрийн хэлбэр, түүний дотор хүүхдийн болон  албадлагын шинжтэй хөдөлмөр, албадан гэр бүл болгодог  явдал, эрхтнүүдийг худалдаалахтай холбоотойгоор хүмүүсийг наймаалдаг   асуудал, түүнчлэн  хоригдлуудын сайн дурын бус хөдөлмөрийг хэлж байгаа юм.

Хүний эрх хамгаалагчдын мэдээлснээр, дэлхийд нийтдээ 40,3 сая хүн ямар нэг хэлбэрээр боолын хөдөлмөр эрхэлж байгаа ажээ.  Үүнээс нь 71 % нь эмэгтэйчүүд байдаг  байна.

Харин уг жагсаалтыг Хойд Солонгос улс тэргүүлжээ. Энэ оронд 2,64 сая хүн өөрийн хүслээр бус, харин төрийн албадлагаар ажил эрхэлдэг байна. Түүнчлэн жагсаалтын эхэнд Эритрей, Бурунди, Тав Африкийн Бүгд Найрамдах Улс, Афганистан, Мавритани, Өмнөд Судан, Пакитан, Камбож, Иран улс оржээ.Орос улс энэ жагсаалтын 64-т бичигдсэн байна.

Хүний эрх хамгаалагчдын үзэж байгаагаар Нидерланд, Их Британ, АНУ, Бельги, Хорват, Испани, Норвег, Португаль, Черногор, улс боолчлолын орчин үеийн хэлбэрийн эсрэг идэвхтэй тэмцэж байгаа ажээ.  Гэхдээ “орчин үеийн боолчлол” гэдэгт чухамхүү юуг ойлгож байдгийг товч тодорхой тодорхойлсон зүйл “Global Slavery Index” жагсаалт гаргадаг боловч  байдаггүй байна. Тодруулбал үнэлгээний бодит шалгуур байдаггүй учир  уг жагсаалтыг  шүүмжлэх нь цөөнгүй байдаг байна.                                                                                                                                                                                      

 С.Инда

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404