М.Намуун өнөөдөр медалийн төлөө тулалдана
2019/10/10

ОХУ-ын Улаан-Үд хотноо сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна.

Уг тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос -60кг жинд тулалдаж буй М.Намуун ганцаараа тэмцээнээ үргэлжлүүлж байна.

Тэрбээр өчигдөр шөвгийн 16-д гайхалтай сайхан ялалт байгуулж медалийн төлөө тулалдахаар болов.

М.Намуун эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн С.Калискантай тулалдан ялсан.

Туркийн тамирчны хувьд өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -64кг жинд хүрэл медаль хүртэж байсан улсынхаа шилдэг тамирчдын нэг юм.

Харин өчигдөр шөвгийн 16-д Узбекистаны Р.Кодироваг илүүрхэн ялалт байгуулж, дэлхийн аваргын шөвгийн наймд шалгарлаа.

Өнөөдөр медалийн төлөөх тулаанаа БНХАУ-ын Ван Конгтой хийнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404