Дэлхийн элсний анхдугаар наадамд Монголын баг оролцоно
2019/10/10

Дэлхийн элсний анхдугаар наадам энэ сарын 11-16-нд Катар Улсад зохион байгуулагдана. Үндэсний олимпийн хороодын холбоо /ANOC/-ны ивээл дор зохиогдож буй тус наадамд 97 улсын 1000 гаруй тамирчин спортын 14 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөх юм.

Элсний анхдугаар наадамд Монгол Улсаа төлөөлөн 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар МҮОХ-ны гишүүн Л.Мягмаржав ажиллана.

Харин тугчаар шигшээ багийн тамирчин Б.Алтангэрэл томилогдлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404