"БҮСИЙН_СУРГАГЧ_БАГШ_НАР"-ын сургалт
2019/10/10

Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хамтарсан багийг чадавхжуулах “Бүсийн сургагч багш” бэлтгэх сургалтыг 2019 оны 10 сарын 09, 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, дүүргүүдийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төвийн ажилтнуудын төлөөлөл нийт 70 хүн оролцож байна.

Хамтарсан багийн хууль эрх зүйн талаар нэгдсэн ойлголттой болох, Хамтарсан багийн үйл ажиллагаа, кейс шийдвэрлэх практик арга зүйг эзэмших, Кейс файл архивлах, төсөл боловсруулах арга зүй, Хамтарсан багийн гишүүдийн үүрэг оролцоог бэхжүүлэх практик арга зүй, Хамтарсан багийг дэмжих, салбар дундын удирдлага зохион байгуулалтаар хангах, практик арга зүйг эзэмшүүлэхэ мэргэшсэн үндэсний сургагч багш нар сургалтыг явуулна.

Нийслэл, дүүргийн хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, арга зүйн зөвлөгөө өгөх, холбон зуучлах үйлчилгээг эрчимжүүлэх замаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүүхэд хамгааллын үйлчилгээнд дэвшил гарч хохирогчид үзүүлэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, орон нутгийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404