Хамгийн өндөр орлоготой хөгжимчидтэй танилц
2018/07/24
МОСКВА. /ТАСС/. Америкийн “Billboard” сэтгүүлийн гаргасан хувилбараар, 2017 оны хамгийн өндөр орлоготой хөгжимчдийн жагсаалтыг Ирландын "U2" рок хамтлаг тэргүүлжээ. Жагсаалтыг өнгөрсөн баасан гарагт гаргасан байна.  
 
Тус сэтгүүлийн мэдээлснээр, U2 хамтлаг 2017 онд 54,4 сая ам.долларын ашиг орлого олсноос 52 сая ам.долларыг нь “Joshua Tree Tour” айлчлан тоглолтоосоо олсон байна.
 
Кантри дуучин Гарт Брукс 52,2 сая ам.долларын орлогоор хоёрдугаар байрт жагсжээ. Тэрбээр өнгөрсөн оныхтой харьцуулахад 16 байраар дээшилсэн байна. Түүний араас 43,2 сая ам.доллараар Metallica хамтлаг оржээ.
 
Ингээд хамгийн өндөр орлоготой 10 хөгжимчдийн жагсаалтыг танилцуулъя
 
  1. U2 - 54,4 сая ам.доллар



2. Гарт Брукс - 52,2 сая ам.доллар

 
3.Metallica - 43,2 сая ам.доллар



4.Бруно Марс - 40,7 сая ам.доллар



5.Эд Ширан - 31,3 сая ам.доллар



6.Lady Gaga - 29,7 сая ам.доллар



7.Билли Жоэл - 29,2 сая ам.доллар


8.Guns N' Roses - 27,8 сая ам.доллар




9.Рожер Уотерс - 27,2 сая ам.доллар



10.Coldplay - 26,5 сая ам.доллар



Э.Аянзаяа 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404