Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 8.3 тоннд хүрлээ
2018/07/24

Монголбанкны алтны худалдан авалт 2018 оны 07 дугаар сарын 20-ны байдлаар 8.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14 хувийн өсөлттэй гарсан байна. Монголбанкнаас “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран олон ажлыг зохион байгуулж, мэдээллийг шуурхай хүргэн ажиллаж байна.

Мөн алтны үнийг өдөр бүр Лондонгийн металлын биржийн үнээр шинэчлэн тогтоож, олон улсын зах зээлийн ханшаар худалдан авч байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404