АН зөвлөл Ерөнхий сайд У.Хүрэлсүх-д шаардлага хүргүүллээ
2019/10/07

Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сүүлийн хэдэн хоногт шахмал түлшний хэрэглээнээс үүдэж нийтээрээ угаартах, хордох цаашлаад хүний амь нас хохирсон үйлдэл гарч байгаа тул  шахмал түлшний хэрэглээ зохистой байгаа эсэхийг дахин шалгах, иргэд олноороо хордох аюул, бодит нөхцөл байдал үүссэнийг анхаарах шаардлагатай байна. Шахмал түлшний хэрэглээний асуудлаар шинжилгээний байгууллагууд дүгнэлтүүдээ гаргасан хэдий ч  тэдгээр дүгнэлт нь бүрэн хангалттай эсэх нь мөн эргэлзээ дагуулж байна. Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор Засгийн газар нэлээд ажил хийсэн гэх нэрийн дор бодлогогүй, үрэлгэн маш их зардал гаргасан. Тэгсэн атлаа өнөөдөр сайжруулсан түлшний хэрэглээ, ашиглалт иргэдийн сэтгэлд нийцэхгүй байгаа нь нэгэнт тодорхой болсон. Өвлийн дүн хүйтэн эхлэхээс өмнө энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол цаашлаад нийслэлд аюулд нүүрлэнэ. Шахмал түлшний стандарт, найрлагын талаар олон нийтэд  мэдээлэл хангалтгүй байгаа. Шахмал түлш хэрхэн хэрэглэх талаар иргэдэд зөвлөмж, сургалт хийгээгүй атлаа иргэдийн хэрэглээнээс болсон  гэж хэлэх увайгүй оролдлогоо болих хэрэгтэй.  Шахмал түлшнээс ялгарч буй химийн элемент  нь үнэргүй, өнгөгүй, маш хортой бодис ялгарч байгаа нь зөвхөн айл өрхүүдэд биш агаарын дэгдэлтээр нийт массад нөлөөлөх эрсдэлтэй" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404